Ногоон автобусны хэргээр дөрвөн хүнийг цагдан хорьжээ
Манай захиалагчдын жагсаалтад нэгдээрэй, хамгийн сүүлийн үеийн мэдээ, шинэчлэлт, тусгай саналуудыг шууд ирсэн имэйл хайрцагтаа аваарай
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлэгдэж байгаа автобуснуудтай холбоотой олон асуудал нийгэмд эргэлзээ төрүүлсэн нийтийн тээвэртэй холбоотой асуудалд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, техникийн шинжээч томилон шуурхай шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Шалгалтын хүрээнд "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал Аюушийн Ганхуягийн гэр, албан өрөөнд өнгөрсөн шөнө нэгжлэг хийсэн. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар болсон байна. А.Ганхуягтай хамт тус компанийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Жамсрангийн Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх зэрэг хүмүүсийг саатуулсан байна.
3-р сарын 21, 2023 302
3-р сарын 10, 2023 274
3-р сарын 9, 2023 197
2-р сарын 17, 2023 554
Нийт санал: 47
ЗөвНийт санал: 55
Тийм