Зэвсэгт дээрэм хийсэн монгол иргэнийг эрэн сурвалжилж байна

4-р сарын 12, 2025 - 07:59
24 цагийн өмнө
 0  127
Зэвсэгт дээрэм хийсэн монгол иргэнийг эрэн сурвалжилж байна

 Казахстаны хэвлэлүүд тус улсад  "Монгол Улсын иргэнийг эрэн сурвалжилж байна" гэж тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн тухай нийтэлжээ.

Казахстаны Тайншин дүүргийн мөрдөгчид Монгол Улсын иргэн 34 настай Самат Бекишийг зэвсэгт дээрэм хийсэн байж болзошгүй хэмээн эрэн сурвалжилж байгаа аж. Тайншинскийн дүүргийн нэгэн оршин суугчийн гэрт үл таних этгээдүүд нэвтэрч, гэрийн эздийг 12 настай ач хүүгийнх нь хамт скочоор боож, их хэмжээний мөнгө, үнэт эдлэл авч зугтсан байна. Дээрэмчдийг явсны дараа  хохирогчид өөрсдийнхөө хүлээсийг тайлж, ойролцоох цагдаагийн ажилтны гэр рүү гүйж болсон явдлыг мэдээлсэн байна.  Энэ хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарчээ. Энэ хэрэгт холбогдох гурван сэжигтнийг баривчилсан байна. Харин баригдаагүй нэг этгээд нь Монгол Улсын иргэн аж. Баригдсан хамсаатнууд нь түүнийг монгол иргэн байсан гэж байгаа бөгөөд зэвсэгтэй оргон зугтаасан, эх орон руугаа оргон зугтсан байж магадгүй” гэж мэдүүлсэн байна. 

Share:
127

like

dislike

love

funny

angry

sad

wow