Билгийн тооллын 15, гахай өдөр

4-р сарын 12, 2025 - 07:41
2 өдрийн өмнө
 0  12
Билгийн тооллын 15,  гахай өдөр
БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2025.04.12 / БЯМБА ГАРАГ 
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР 
Үс засуулбал: Өлзийтэй сайн 
Наран ургах, шингэх: 06:09-19:37 
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Огторгуй 
Аргын тооллын дөрөвдүгээр сарын 12, Санчир гараг. Билгийн тооллын 15, Тугчин одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 06:09 цагт мандан, 19:37 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow