Путин Байденд хандаж, Иран, Израилийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулав
Иранаас Израильд 300 орчим нисгэгчгүй нисэх онгоц, пуужингаар халдсан. Тэдгээрийн дийлэнхийг нь Израилийн тал болон АНУ саатуулж чадсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Халдлагын өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ "Иранаас Израильд удахгүй цохилт өгөх байх. Энэ агшинд Иранд хандаж битгий гэдэг үгийг хэлмээр байна. Бид Израилийг хамгаалах амлалтдаа үнэнч байх болно. Бид Израилийг дэмжинэ. Израилийг өөрийгөө хамгаалахад нь туслана. Иран амжилт олохгүй" гэсэн юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Путин Байденд хандаж, Иран, Израилийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулжээ.
Путин хэлэхдээ "Хэрвээ Байден Израилийг дэмжих юм бол бид зүгээр хараад суухгүй. Бид Ирантай хамт. АНУ-ын зүгээс Ираны нутаг дэвсгэрт жижигхэн ч хамаагүй довтолгоо үйлдэх л юм бол бид Ираныг дэмжих болно" хэмээжээ.