УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Ингэхэд хэзээ байтлаа энэ гишүүн гэдэг чинь тийм ариухан журамтай гийгүүлсэн сайн нэртэй сайхан амьтад байсан юм бэ?

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн сошиал дахь галзуурал хэрээс хэтэрэх болсон. Тэрбээр өчигдөр иргэн Н.Амаржин өөрийн цахим хуудастаа өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл тэрбээр царай зүсээр ялгаварлан гадуурхаж, хараалын үгийг хаа хамаагүй урсгасан юм. Үүнийг нь эсэргүүцэн шүүмжилсэн иргэдэд дараах байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара
"Ингэхэд хэзээ байтлаа энэ гишүүн гэдэг чинь тийм ариухан журамтай гийгүүлсэн сайн нэртэй сайхан амьтад байсан юм. Хяхя ёстой санах ч үгүй юм байна. Соёлтой гүлдийсэн хулгайч нар л дүүрэн хараалгуулаад ямар сайндаа би энийг чинь ороод өөрчлье гэж зорьсон чинь нөгөө эргүүнүүд нь маньтайгаа тэмцээд наассс. Ийм л улс шдээ! Зовлондоо жаргадаг гарууд! Үнэхээр төрийн нэрээр түмнээсээ хулгай шаасан соёлтой гүлдийсэн амьтадтайгаа таарсан амьтад юм байна шдээ. Ямар иргэн байна, тийм төр засаг байна гэж ёстой үнэн үг аж"
хэмээн уурсжээ.






