Баян-Өлгий, Ховд аймгийн зарим суманд нэмэх хэм хүрчээ
Өчигдөр Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын нутгаар тухайн өдрийн хамгийн их агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдэн дулаарсан өдөр боллоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сум +2 хэм, Булган сум -2 хэм, Ногооннуур сум +1 хэм, Дэлүүн сум -2 хэм, Ховд аймгийн Жаргалант сум +5 хэм, Зэрэг сум -3 хэм, Мөст сум +1 хэм, Манхан сум +7 хэм, Ховд сум +3 хэм тус тус хүрсэн нь 1960 оноос хойших хамгийн дулаан температурын утгад хүрсэн байна.