"UB Food" фестиваль Гандантэгчэнлин хийдийн лам нарын ширмэн тогоонд хийсэн гурилтай шөлөөр үргэлжилнэ

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль болж байна. Хоолны фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилэх юм. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.






