УИХ-ын гишүүн Б.Найдалаа П.Наранбаяр нар зодолдсон асуудлаар тайлбар ирүүлэх агуулга бүхий албан бичиг явуулжээ

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нар өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны /2025-03-27/-ны өдөр Төрийн ордонд зодолдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан ч тухайн хүмүүс үүнийг үгүйсгэдэг. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдааны үеэр Байнгын хорооны дарга Б.Баярбаатар УИХ-ын гишүүн Б.Найдалаа П.Наранбаяр нар зодолдсон асуудлаар 2025 оны 4-р сарын 7-ны өдөр байнгын хорооноос энэ талаараа 4-р сарын 15-ны дотор тайлбар ирүүлэх агуулга бүхий албан бичиг явуулсан байна.






