Төрийн өмчит газрынхаа үйл ажиллагааг зогсоогоод GS25 салбарыг Төрийн ордонд оруулах хүртлээ дампуурсан МАН
"Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит, аж ахуйн тооцоот газрын үйл ажиллагааг зогсоогоод Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбарыг нээхээр болжээ. Яаж ч бодсон энэ асуудал өнөөдөр учир мэдэх монгол хүн бүрийн дургүйцлийг хүргэлээ. Ямар ч улс оронд бодлого, үнэнт зүйл гэж байсаар ирсэн. Харин Засгийн эрхийг барьж буй МАН-ынхны үед Монголын Төрийн ордон зүг чигээ алдсныг GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээтлээ дорд орсныг харуулж байна. Хэнийг юуг ч дэмжиж болно гэхдээ үндэстнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Бас монголчуудын Төрийн ордон гэдгийг бүү март.
Та нарыг суулгах үедээ суулгаж, авч хаях үедээ аваад л хаячихна. Монголчууд өөрсдийнхөө сайн сайхан амьдралын төлөө итгэж сонгосон. Энэ сонголтын хариуд 7 жил үр хүүхдүүд нь эмнэлгийн шалаар хэвтэн эмчлүүлж, хүчирхийлэлийн золиос болж байхад та нар эх орныхоо нүүрсийг хулгайлж, Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ тансаглаж байна. Үүнээс харвал та нарт үнэлэх зүйл, үнэ цэнтэй зүйл гэж хэдийнээ байхаа болсныг харууллаа. Төрийн ордныг нэг давхрын жигүүрийг гадаадын сүлжээ дэлгүүрт найр тавин өгч байна. Гудамжиндаа байх ёстой сүлжээ дэлгүүрийг юуны учир Төрийн ордонд оруулах хүсэл төрөө вэ?
МАН-ын хэдийнээсээ гадаад гэж хамгаа барих, гадаад гэхээр шүтдэг ,гадаадад сурсан гэхээр үнэн худлааг нь мэдэхгүй, хэр боловсрол зэмшсэнг нь ялгалгүй хамгаа барьдагаа болих вэ. Социализмын үеэс суусан энэ зангаа залуу хүмүүс нь тавьж чадахгүйгээс болж, эх орон чинь сүйрч байна.
Орой болгон архи зарж, насанд хүрээгүй хүүхдүүдийг шөнийн цагаар хямдхан ажиллуулдаг энэ сүлжээ дэлгүүр тийм сайндаа тендерт шалгарсан уу. Хаана аль салбар, насанд хүрээгүй хүүхдүүдийг шөнийн цагаар ажиллуулж хэдэн төгрөг өгдөгийг нь хэлээд өгөх хүмүүс ч байна. Дэндүү ард олноо басамжилсан эрх мэдлийг өнгө мөнгө гээд бодсон хулгайч луйварч нь дэндсэн энэ төрийн түшээд Төрийн ордонг юу гэж бодсон байх вэ. Энэ талаар нэхэн сурвалжилах болно.