Үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас Улаанбаатарт орно

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 2025.04.10-ны өдөр Улаанбаатар хотод 11 хэмийн дулаан байх хэдий ч үдээс хойш бага зэргийн бороо, нойтон цас орохыг мэдээллээ.
Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13*15 метр хүрч ширүүсэх аж. Харин маргааш Улаанбаатар хотод -5 хэм хүйтэн, өдөртөө цас орно.






