МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг хорьжээ

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын хамаарал бүхий газар нэгжлэг хийсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээллийн мөрөөр нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.
Тухайлбал түүний гэрт болон ажлын байранд нь өчигдөр /2025.09.10/ АТГ-аас нэгжлэг хийжээ. Дараа нь түүнийг цагдан хорьжээ. Харин албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын хамаарал бүхий газар нэгжлэг хийсэн нь үнэн. Энэ талаар одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" хэмээсэн юм.






