Хилээр орж ирсэн их хэмжээний валютын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна

3-р сарын 26, 2024 - 20:07
9 сарын өмнө
 0  23
Хилээр орж ирсэн их хэмжээний валютын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд "Өмнөговь аймаг Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн автомашин контейнероор их хэмжээний юань оруулж ирсэн" гэх мэдээлэл цацагдсан. Гэвч энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй гэх бөгөөд дээрх мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор албаныхан ажиллаж эхэлсэн гэдэг мэдээлэл байна. 

Түүнчлэн дээрх мэдээлэлтэй холбогдуулан их хэмжээний гадаад валютыг цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааны хүрээнд илрүүлсэн гэх мэдээлэл гараад байгааг албаныхан үгүйсгэлээ. Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж байгаа. Ажиллагааны үеэр бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хураан авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа боловч дээрх валютыг тус газраас хураасан эд зүйлтэй холбоогүй гэж мэдээллээ.

Share:
23

like

dislike

love

funny

angry

sad

wow