Хээрийн долоон түймэр бүртгэгдлээ

4-р сарын 10, 2025 - 10:23
7 өдрийн өмнө
 0  10
Хээрийн долоон түймэр бүртгэгдлээ

Хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд 94 шар өвсний түймэр бүртгэгджээ. Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. 

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow