Автомашин мөргөлдөж жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг багийн “Задгай”-д Авто замын зорчих хэсэгт өөрөө буулгагч “КАМА-KMC3046” загварын автомашинтай, Портер” загварын автомашин мөргөлдөж жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 11:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын бага оврын ачааны автомашины бүхээгт жолооч Б /28 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж 12:11 цагт эсэн мэнд гаргаж аймгийн Түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн байна.






