''The MongolZ'' өнөөдөр ''Falcons''-тай хүч үзнэ

4-р сарын 10, 2025 - 08:26
3 өдрийн өмнө
 0  11
''The MongolZ'' өнөөдөр ''Falcons''-тай хүч үзнэ

Бразилын "FURIA" багийг  "The MongolZ" баг энэ удаад ч төвөггүй ялалт байгуулжээ. Тэд өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авсан аж. "The MongolZ" баг тааруу эхэлсэн ч СТ талаасаа 8:2 гэсэн харьцаатай илүүрхэж,  бразилчуудыг  нутаг буцаажээ.


"FURIA"-ийн эсрэг "The MongolZ"-оос Б.Аюуш /mzinho/ хувь тоглогчийн үзүүлэлтээрээ бүх тамирчдыг тэргүүлжээ. "The MongolZ" баг тэмцээнээ 0-2 гэж тааруу эхлүүлсэн ч хоёр тоглолт дараалан ялж, 2-2 гэсэн амжилттай боллоо. Тэд өнөөдөр 21:00 цагаас "Falcons" багтай тоглоно. Хожсон нь плей-оффын шат руу шалгарч, хожигдсон нь хасагдах учиртай.


Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow