Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ нар шорт трэкийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

1-р сарын 25, 2025 - 14:06
7 өдрийн өмнө
 0  12
Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ нар шорт трэкийн улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Дэлхийн оюутны өвлийн спортын их наадам Италийн Турин хотноо энэ сарын 13-23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадамд Монголын 20 тамирчин оролцсоноос шорт трэкийн дөрвөн тамирчин тэмцээндээ уралдлаа.


Тухайлбал, эмэгтэйчүүдийн 1000 м-ийн зайд Б.Гэрэлтуяа 1:38.055 цагийн амжилтаар барианд орж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн эрэгтэйчүүдийн 1000 м-ийн зайд Э.Мөнх-Эрдэнэ 2:02.055 цагаар барианд орсноор хэсэгтээ дөрөвдүгээр байр эзэлжээ. Хэсгийн уралдааны үеэр Э.Мөнх-Эрдэнэ Польшийн тамирчинд түлхүүлж унасан ч замаа дуусгасан бөгөөд шүүгчид Польшийн тамирчныг торгож тэмцээнээс хассан байна. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 500, 1000 м-т уралдсан М.Борхүү шорт трэкийн Монгол Улсын мастер цолны болзол хангасан юм. Харин Г.Мөнх-Эрдэнэ 1:55.8 минутад барианд орсноор энэ тэмцээнийг зорьсон Монголын шорт трэкийн тамирчдаас хамгийн сайн уралдсан нь болсон байна.


Тэрээр урд өдөр нь 500 м-ийн зайд 44.682 секундэд барианд орон мөн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилж, ДАШТ болон дэлхийн цуврал тэмцээнд оролцох эрх авчээ.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow