“School police”-ийн шаардлагыг зөрчвөл хоёр оноо хасаж, 20 нэгжээр торгоно

2-р сарын 28, 2024 - 17:33
10 сарын өмнө
 0  28
“School police”-ийн шаардлагыг зөрчвөл хоёр оноо хасаж, 20 нэгжээр торгоно

"School Police" буюу эцэг, эхчүүдийн сургуулийн эргүүлийн үйл ажиллагаа сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн ЕБС-ийн 120 нийгмийн ажилтан болон 160 эцэг эх, сурагч  оролцож “эцэг эхийн эргүүл”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал бодлоо солилцов. Нийслэлд төр болон хувийн хэвшлийн сургуулиудад өдөрт 1400, сард 28 мянга, жилийн хугацаанд нийт 336 мянган эцэг эх эргүүл хийж байна. Сургуулийн эцэг эхчүүдийн эргүүл гарснаас хойш сургууль орчимд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил 60 хувиар буураад байгааг хэлэлцүүлгийн үеэр албаныхан онцолсон юм.

School police”-ийн хувьд сургууль орчмын явган хүний гарцан дээр үүрэг гүйцэтгэдэг. Иргэд, эцэг эхчүүдээс ирж буй гомдол мэдээллээр, явган зорчигч ногоон гэрлээр гарч байхад зам тавьж өгдөггүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчдөг. Үүнтэй холбоотой тухайн зөрчил гаргасан жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 38 дахь заалтын дагуу 20 нэгжээр торгож, зөрчлийн 2 оноо хасдаг. Иргэд та бүхэн School police”-ийн шаардлагыг хэрвээ зөрчвөл хоёр оноо хасаж, 20 нэгжээр торгоно.

Share:
28

like

dislike

love

funny

angry

sad

wow