Хүү үе тэнгийн дээрэлхэлтээс болж өндрөөс унаж амиа алдсан байж болзошгүй байна
2025 оны есдүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт 16 настай эрэгтэй хүүхэд өндрөөс унаж барсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Уг хэргийн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага үе тэнгийн дээрэлхэл, багш сурагчийг зодсоны улмаас уг нөхцөл байдал үүссэн байж болзошгүй тухай мэдээлээд байгаа. Тухайн хүүхэд шилжиж ирээд удаагүй арав гаруй хоног л хичээлдээ яваад ийм харамсалтай хэрэг болсон болсон байна.
Үе тэнгийн дээрэлхэл тухайн сургуулийн орчинд байна уу гэдгийг шалгахаар өнгөрсөн долоо хоногт ажилласан. Дүнг хараахан нэгтгэж тайлан гараагүй байгаа аж.
Хүүхэд хамгааллын 108-д 2025 онд 108 дугаарт тус аймгаас 150 хүүхэд ханджээ. Үүний 29 дуудлага мэдээлэл нь үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой байсан байна. Улсын хэмжээнд энэ асуудал байсаар байна. Тиймдээ ч Хүүхэд хамгааллын хуульд энэ талаар тусгасан 2025 оноос хэрэгжээд явж байна. Гэсэн ч энэхүү үзэгдэл буурахгүй байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтст 2024 оны байдлаар үе тэнгийн дээрэлхлийн тухай улсын хэмжээнд 660 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний 120 нь гэмт хэргийн шинжтэй байсан бол 540 нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байсан гэх тоон мэдээлэл гарчээ.

