Б.Энхбаяр: Мөнгө мэддэг сайд С.Батдөлийг Богд уулан дахь ШШГЕГ-ын харьяа амралтын газар амрааж байна, эзнийг нь олж шийтгээрэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэх үеэр Б.Энхбаяр гишүүн:
Төрийн өмчит нэг компанийн захирлын сейфнээс 7.5 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж байсан. АТГ илрүүлээд шийтгээд байдаг. Гэтэл Засгийн газар сайн ажиллахгүй байна. АТГ-тай нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Сейфнээс нь 7.5 тэрбум төгрөг гарсан С.Батдөл гэж нөхөр ШШГЕГ-ын харьяа Богд уулан дахь амралтын газар ялаа эдэлж байгаа юм билээ. Засгийн газар яаж ажиллаад байгаа юм бэ. Түүнийг амралтын газар амрааж байгаа сайд байна гэсэн үг. Өөрийг нь илчлээгүйн төлөө Богд ууланд тэр хүнийг амрааж байна. Мөнгө мэддэг сайд хэн гэдэг нь тодорхой харагдаж байна лээ шүү. Цаашдаа эзнийг нь олж шийтгээрэй" гэв.






