Ажлаасаа тарж яваад сураггүй алга болсон залууг таван өдөр хайж эрэл мухарджээ
Чингэлтэй дүүргийн арван наймдугаар хороонд ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр \2024.05.10\ 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр лүгээ харих гэж гараад сураггүй алга болсон байна. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр буудал орчимд бүжгийн дугуйлан ажиллуулдаг байжээ. Тухайн өдөр бор өнгийн өмд, ногоон өнгийн цамц, хар хөх өнгийн пүүзтэй явж байсан байна.
Түүнийг эхлээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Эрэл мухардсан тул зураг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлэхээр болжээ.
Зураг дээрх залууг харсан хүн байвал 88366563, 89658878 86201050, 80230211, 95828154 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.