Автобусны урд хаалгаар буухыг завдсан ахмад настан жолоочийн шаардлагыг үл биелүүлж, гомдол гаргасан ч бурууджээ

3-р сарын 14, 2025 - 11:54
20 цагийн өмнө
 0  134
Автобусны урд хаалгаар буухыг завдсан ахмад настан жолоочийн шаардлагыг үл биелүүлж, гомдол гаргасан ч  бурууджээ

Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн Ё "Би 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Танай жолоочид хэл амаар доромжлуулсан. Арга хэмжээ тооцож, хариу өгөөрэй" гэх гомдлыг гаргажээ. Харин гомдлыг шалгахад, зорчигчийн өөрийнх нь буруу байжээ. Тодруулбал,

НТБГ-аас 1-068 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгасан бөгөөд "Гомдол гаргагч урд хаалгаар буух гээд, суух гэж байгаа сурагчдын өмнүүр дайрсан. Жолооч хойд хаалгаар буух шаардлага тавихад, гомдол гаргагч буучхаад буцаж орж жолоочтой хэрэлдсэн. Гомдол гаргагчийн буруу" гэж үзжээ.

Share:
134

like

dislike

love

funny

angry

sad

wow