Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

10-р сарын 30, 2025 - 05:46
15 өдрийн өмнө
 0  18
Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно
31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 
 
 2025 оны аравдугаар сарын 30-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй.  Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. 
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:  Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө 0 градус орчим байна. 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow