990 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

7-р сарын 6, 2023 - 09:14
1 жил өмнө
 0  20
990 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Дээрх тоо бол зөвхөн он гараад хүүхдүүд гэмт хэргийн золиос гэх мэдээлэл. 2022 онд гэмт хэргийн улмаас 2014 хүүхэд хохирч, 1258 гэмт хэрэгт хүүхэд оролцож, 1540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон, 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан байна. Мөн 205 хүүхэд бэлгийн, 117 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болжээ.  Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороогоор 1491 хүүхэд үйлчилгээ авсан байна.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд нийт 111326 дуудлага ирснээс Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 9294, шийдвэрлэсэн кэйс 6670 бол 2023 оны эхний хагас жилд нийт дуудлага 74923, Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 6894, шийдвэрлэсэн кэйс 3942 байна.

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэлдээ 2023 оны эхний хагас жилд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 960 гэмт хэрэгт одоо 990 хүүхэд хохирсон талаар дурдлаа. Тэдний 33 нь нас барж, 364 хүүхэд гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 717 гэмт хэрэг үйлдэгдсэнд зургаан хүүхэд холбогдож, 77 хүүхэд хохирсноос 3 хүүхэд нас барж, 44 нь гэмтжээ. Сураггүй алга болсон гэх 599 хүүхдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжлилж, 585  хүүхдийг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгчээ.

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow