Я.Мягмарсүрэн алт, Б.Мөнх-Эрдэнэ мөнгө, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

3-р сарын 14, 2025 - 10:16
9 цагийн өмнө
 0  12
Я.Мягмарсүрэн алт, Б.Мөнх-Эрдэнэ мөнгө, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа. Найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж буй. Харин манай улсаас спортын зургаан төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба бүжгийн ганцаарчилсан төрөлд Я.Мягмарсүрэн алт, Б.Мөнх-Эрдэнэ мөнгө, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бол “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монголын баг тамирчдын медалийн тоо долоо болж байгаа бөгөөд одоогийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow