Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гавьяат болно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг шагнаж урамшуулна. Тухайлбал Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд гавьяат тамирчин хэмээх эрхэм цол тэмдгээр шагнах болжээ. Г.Ган-Эрдэнэ нь мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд найман удаа түрүүлж, жүрёо зиндаанд хоёр, макүшита зиндаанд нэг түрүүлсэн сүмоч юм. Тэр 2011 онд сүмод хөл тавьсан бол 2015 онд дээд зиндаа дахь анхны түрүүгээ авч байв. Озеки цолноос жонидан зиндаа хүртэл уруудсан түүний тэсвэр тэвчээр хөдөлмөрийг шагшдаг. Г.Ган-Эрдэнэ бэртэл гэмтлээ даван туулсаар 2021 оны долдугаар сарын башёд сүмогийн оргил цолонд хүрсэн юм.