Женни найздаа зориулж бичсэн ''Twin'' нэртэй дуугаа тайзан дээр дуулахдаа уйлжээ

“BlackPink” хамтлагийн дуучин Женни анхны бие даасан цомгоо “Ruby” нэртэйгээр 2025 оны гуравдугаар сарын 7-нд гаргасан. Тус цомог гарсан даруйдаа Филлиппин, Тайланд, Сингапур зэрэг улсын дууны жагсаалтыг тэргүүлсээр байна.
Цомогт багтсан “Like Jennie” дуу нь Youtube сувагт гарсан даруйдаа жагсаалтын нэгт бичигджээ. Тэгвэл Женни уг цомгийнхоо Лос Анжелес дахь тоглолтын үеэр “Твин” нэртэй дуугаа дуулахдаа тайзан дээр уйлсан байна. Энэ дуугаа 10 жилийн турш найзалж буй найздаа зориулж бичсэн хэмээжээ. Энэ “Би бичсэн захидлаа Heineken-ы шилэн лонхон дотор хийгээд Атлантын далайд шидэх мэт. Маш урт хугацаанд хол байснаа ойлгож, энэ дууг бичиж сууна Захидал шиг санагдах ч үнэндээ би дуу бичиж сууна.
Жаахан л ойлгож өгөөч Бид 10 жилээс ч их хугацаанд хамт байсан Бид залуу, гэнэн томоогүй найз минь” гэсэн агуулгатай аж.






