''Админерал' ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн уурхайн кемп дээрээ учир битүүлгээр нас баржээ

Бортээгийн уурхайн ашиглах эрхийг эзэмшдэг “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал, уурхайн кемп дээрээ учир битүүлгээр нас баржээ. Энэ явдал өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна. БНХАУ-ын иргэн Н.Хасбатар нь “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан юм. Тэр Улаанбаатараас Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх уурхайнхаа үйл ажиллагааг шалгахаар очсон аж. Харамсалтай нь кемп дэх өрөөнд нас барсан олджээ.
Талийгаач Н.Хасбатар нь БНХАУ-д төрсөн, герман иргэншилтэй хүн юм. Тэрбээр эхнэр, гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг аж. Зарим эх сурвалжуудын мэдээллээр компаний хувьцаа эзэмшигчидтэй таарамжгүй харилцаатай байсан бөгөөд сэтгэлээр унасан байсан гэх мэдээлэл ч байна.






