Дуучин Хви Сон Сөүл дэх гэртээ гадны нөлөөгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд гэрээс нь тариур олджээ

3-р сарын 13, 2025 - 12:50
6 цагийн өмнө
 0  193
Дуучин Хви Сон Сөүл дэх гэртээ гадны нөлөөгүй нас барсан байдалтай олдсон  бөгөөд  гэрээс нь  тариур олджээ

БНСУ-ын дуучин, ая зохиогч Хви Сон даваа гарагт Сөүл дэх гэртээ гадны нөлөөгүй нас барсан байдалтай олдсон юм.


Түүний гэнэтийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүхийн шинжилгээний алба лхагва гарагт задлан шинжилгээ хийжээ. Мөн гэрээслэл тэмдэглэл үлдээсэн эсэхийг шалгаж байгаа бөгөөд гэрээс нь дор хаяж нэг тариур олдсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Талийгаач Хви Соныг харьяалагддаг Tajoy Entertainment агентлаг баасан гаргаас эхлэн Сөүлийн өмнөд хэсэгт орших Самсунг эмнэлгийн төвд салах ёс гүйцэтгэх танхимыг гурван өдрийн турш олон нийтэд нээлттэй ажиллуулна гэж мэдээллээ.


Өмнө нь тус агентлаг дуучны оршуулгыг гэр бүлийн хүрээнд хаалттайгаар зохион байгуулна гэж мэдэгдэж байсан юм.

Share:
193

like

dislike

love

funny

angry

sad

wow