Э. Болор-Эрдэнэ түрүүлж, Азийн цомын тэмцээний анхны аварга боллоо

Улаанбаатар 2025” Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээн Хүй 7 худагт болсон.
Тэмцээний элит ангилалд Монгол, Сингапур, Япон, улсын нийт 22 тамирчин өрсөлдөх бол сонирхогчдын ангилалд 80 гаруй тамирчин өрсөлдсөн.
Элит эрэгтэй тамирчдаас 11 тамирчин хурд сорьж Монгол Улсын тамирчин, Дугуйн Олон Улсын хэмжээний мастер Энхтайваны Болор-Эрдэнэ түрүүлж Азийн цомын тэмцээний анхны аварга боллоо.






