Орон сууцны үнэ нэг жилийн хугацаанд 12.7 хувиар өсчээ

Орон сууцны үнийн индекс 2025 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсчээ. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус тус өсжээ.






