Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох сайд нартай хуралдав

3-р сарын 12, 2025 - 13:31
6 цагийн өмнө
 0  13
Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох сайд нартай хуралдав

Засгийн газрын ээлжит хуралдаан үдээс хойш 14:30 цагт товлогдсон бол үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд кабинетын гишүүдтэйгээ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх асуудлаар хуралдаж зарим чиглэлүүдийг өгч буй талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт 3.5 хувиар буурч, ханш 40 гаруй хувиар унасан үзүүлэлттэй байгаа юм. Монгол Улс 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд эдийн засагчдын хэлж буйгаар цаашид нүүрсний үнэ, гаралт буурах төлөвтэй байгааг сануулж буй юм.

Мөн өнгөрөгч долоо хоногт Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгон 2 нэгж хувиар нэмэгдүүлсэн юм. Энэ мэтчилэн дотоодын засагт нүүрлээд буй хүндрэлүүдэд хариу арга хэмжээ авах чиглэлээр хэлэлцэж буй аж.

Ингэхдээ нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдаж, тодорхой үүрэг, чиглэлийг өгч байгаа юм байна.

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow