Ногоон автобусны хэргийг шалгах Түр хороо хаалттай хуралдана
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Түр хороо өнөөдөр хаалттай хуралдана. Хуралдаанаар ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг товыг тогтоох юм. Түүнчлэн эл сонголд дуудах гэрч нарын нэрсийг батлах учиртай.
Тус Түр хороо өнгөрөгч хоёр долоо хоногт ирц хүрэхгүй байгаа шалтгаанаар хуралдаагүй юм. Үүнтэй холбоотойгоор үүний цаана сонсголыг зохион байгуулахгүй гэх улс төр өрнөж байх талтай хэмээх хардлага олон нийтийн дунд төрж буй юм. Харин Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн хувьд сонсголыг хаврын чуулганы хугацаанд багтаан зохион байгуулна хэмээн мэдэгдээд байгаа.