Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег баривчилснаас хэдхэн цагийн дараа  онгоц нисгэж Гаагийн шүүхэд шилжүүллээ

3-р сарын 12, 2025 - 11:32
8 цагийн өмнө
 0  52
Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег баривчилснаас хэдхэн цагийн дараа  онгоц нисгэж Гаагийн шүүхэд шилжүүллээ

Олон улсын эрүүгийн шүүхээс Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег баривчлах шийдвэр гарсан. Иймд Манилагийн олон улсын нисэх буудлаас түүнийг өчигдөр  баривчилсан юм.


Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертег баривчилснаас хэдхэн цагийн дараа  онгоц нисгэж  өнөөдөр Олон улсын эрүүгийн шүүх байрладаг Нидерландын  Гаагийн шүүхэд шилжүүллээ. 

Түүнийг хар тамхины эсрэг дайн хийх үедээ хэт харгис үйлдэл гаргаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж буй юм. Тодруулбал, энэ сард 80 нас хүрэх Ерөнхийлөгч асныг хар тамхины эсрэг тэмцэл хийх үедээ 30 000 орчим хүнийг хилсээр хэлмэгдүүлж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй 6,000 гаруй хүнийг буудаж хороосон гэж хүний эрхийн байгууллагууд буруутгадаг. 


Share:
52

like

dislike

love

funny

angry

sad

wow