САЙН ҮЙЛ: Залуу малчин, тэмээчин Б. Бат-Очир түймэрт өртөж, гэр орон малаа алдсан иргэдэд 50 бог мал хандивлажээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын "Бортээг" багийн залуу малчин, тэмээчин Батжаргалын Бат-Очир, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гарсан түймрийн улмаас орон гэр, мал сүргээрээ хохирсон малчин өрхөд 50 бог мал хандивлажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатсан байна. Хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна.






