Саудын Арабт хийсэн  яриа хэлэлцээний дараа Украин 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрчээ

3-р сарын 12, 2025 - 09:44
8 цагийн өмнө
 0  87
Саудын Арабт хийсэн  яриа хэлэлцээний дараа Украин 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрчээ

Саудын Арабт хийсэн  яриа хэлэлцээний дараа Украин 30 хоногийн хугацаанд гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын зүгээс цэргийн тусламж болон тагнуулын мэдээллээ эргэн сэргээхээ мэдэгдсэн нь Украин гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрөх гол хөшүүрэг болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.No description available.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гал зогсоох хэлэлцээрийн нөхцөлийг ойрын хугацаанд ОХУ-д танилцуулах аж. Москва аль болох түргэн хариу өгсөн тохиолдолд хоёр дахь үе шатны хэлэлцээрт орно гэжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп ч ойрын хугацаанд ОХУ-ын тэргүүн Владимир Путинтэй ярилцана гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Трампын тусгай элч Стив Виткофф ойрын өдрүүдэд Москвад очиж, Путинд гал зогсоох санал тавихаар болжээ. Кремлийн зүгээс гал зогсоох хэлэлцээрийг хүлээж авахад бэлэн эсэх нь одоогоор тодорхойгүй. Трамп, Путин нарын утасны яриа баасан гарагт болж магадгүй тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна.


Share:
87

like

dislike

love

funny

angry

sad

wow