Хээрийн түймрийг  бүрэн унтраалаа 

3-р сарын 12, 2025 - 09:55
8 цагийн өмнө
 0  8
Хээрийн түймрийг  бүрэн унтраалаа 

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 9-нд гарсан хээрийн түймэр, 11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг  бүрэн унтраалаа. 

Түймэрт өртсөн талбай, хохирлыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчид та бүхэн сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг уриалж байна.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow