Чех улсад манай улсын дөрвөн иргэн танхай, хүчин, хулгайн хэргээр ял эдэлж байна

3-р сарын 10, 2025 - 17:23
6 цагийн өмнө
 0  31
Чех улсад манай улсын дөрвөн иргэн танхай, хүчин, хулгайн хэргээр ял эдэлж байна

УИХ-ын Хууль зүй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар Байнгын хороод хэлэлцээрийн төслийг дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор болов.

Одоогийн байдлаар Бүгд найрамдах Чех улсад манай улсын дөрвөн иргэн танхай, хүчин, хулгайн хэргээр ял эдэлж байгаа ажээ. Мөн 2024 онд оршин суух зөвшөөрөлгүйн улмаас 51 иргэн саатуулагдан шалгагдаж, хоёр иргэн гэмт хэргийн хохирогч болжээ.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow