Насанд хүрээгүй хүүд таксинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гарчээ

3-р сарын 10, 2025 - 17:06
3 цагийн өмнө
 0  197
Насанд хүрээгүй хүүд таксинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гарчээ

Өсвөр насны хүүд таксинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг өнгөрөгч баасан гарагт буюу гуравдугаар сарын 07-нд гарчээ.


Энэ талаар хүүгийн ээж иргэн М ""Ш" гэдэг хүүхэн миний хүүг хүчирхийлсэн байна! Гуравдугаар сарын 07-ны орой 21:30 цагийн үед манай хүү сургуулийн бэлтгэлээ тараад такси барихад хоёр хүүхэн авсан байгаа юм. 51130322** "Ш" гэдэг данстай.

Хоёулаа явж байгаад нэг нь хойшоо сууж миний хүүг тэвэрч, үнсэж "Чи зандан уу? Эгч нар нь чам шиг хүүхдэд дуртай. Дугаараа өгчих" гэж зөндөө шалсан байна. "Бууя" гэсэн чинь буулгахгүй албаар тойрч явсан гэнэ.

Эрэгтэй хүүхэд гэхээрээ ингэж болдог юмуу? Насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэл мөн биз дээ. Миний хүү бүр шокны байдалтай айчихсан орж ирсэн. Иймэрхүү заваан үйлдэл гаргадаг хүмүүсийг "За сүртэй юм гэж өнгөрөөж баймааргүй байна! Дахиад нэг хүүхдийг ингэж айлгахгүй гэсэн баталгаа алга"


хэмээжээ. 

Share:
197

like

dislike

love

funny

angry

sad

wow