Маргааш зам хаана

Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн Сайд Ноён Уинстон Питерс тэргүүтэй зочид, төлөөлөгчид 2025 оны 02 дугаар сарын 27-ноос 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ. Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.






