Дэлхийн хэвлэлийн магнагт, 92 настай тэрбумтан хоёр долоо хоногийн өмнө тавьсан сүйгээ цуцаллаа

4-р сарын 5, 2023 - 10:45
2 жил өмнө
 0  1216
Дэлхийн хэвлэлийн магнагт, 92 настай тэрбумтан хоёр долоо хоногийн өмнө тавьсан сүйгээ цуцаллаа

Дэлхийн хэвлэл мэдээллийн магнат, 92 настай Руперт Мердок хоёр долоо хоногийн өмнө сүй тавьсан юм. Тэрбээр  амьдралдаа тав дахь удаагаа гэрлэхээр сүй тавьснаа зарлаж байсан нь саяхан. Түүний сүйт бүсгүйгээр  Сан-Франциско хотын цагдаагийн газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан 66 настай Энн Лэсли Смиттэй сонгогдож шуугиан тарьж байсан юм. Мердок, Смит нар өнгөрсөн оны есдүгээр сард Калифорни мужийн Бэл Эйр дахь дарсны эдлэнд болсон арга хэмжээний үеэр танилцаж байжээ. Смит нь кантри дуучин, радио, телевизийн гүйцэтгэх захирал агсан Честер Смитийн бэлбэсэн эхнэр юм.

 Гэтэл  Мердокын ойрын эх сурвалж тэднийг сүйгээ цуцалсан тухай ярьсныг Vanity Fair сэтгүүл мэдээлжээ.  Хэвэлэлийн магнагтад сүйт бүсгүйнх нь хэт шашинлаг хандлага тэрбумтанд таалагдаагүй тул ингэх болсныг эх сурвалж хэлсэн байна.

Мердок амьдралынхаа турш дөрвөн удаа гэрлэж, зургаан хүүхдийн эцэг болж байжээ. Хамгийн сүүлд тэр модель асан Жэрри Холлтой зургаан жил хамт амьдарсны эцэст өнгөрсөн оны зун салж байв. The Wall Street Journal, Fox News зэрэг нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшдэг Руперт Мердокын хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүлд $20 тэрбум гэж тооцоолсон байдаг.

Share:
1216

like

dislike

love

funny

angry

sad

wow