ЕБС-ийн залуу багш өсвөр насны хүүхдийн нэр, зурагтай хуурамч хаяг нээж, 80-аад хүүхэдтэй бэлгийн харьцаанд оржээ

2-р сарын 20, 2025 - 09:43
2 өдрийн өмнө
 0  626
ЕБС-ийн залуу багш өсвөр насны хүүхдийн нэр, зурагтай хуурамч хаяг нээж, 80-аад хүүхэдтэй бэлгийн харьцаанд оржээ

ЕБС-ийн залуу багш өсвөр насны хүүхдийн нэр, зурагтай хуурамч хаяг нээж, 80-аад хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж, тэр бичлэгээ хаалттай группт байршуулан мөнгө олжээ.  Үүгээр зогсохгүй хүүхдүүдийн биеийг бусдад 150 мянган төгрөгөөр үнэлүүлж, олон сая төгрөгийн ашиг олсон хэргийг цагдаа нар илрүүлжээ. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид хохирогчийн байршлыг урьдчилан тогтоож, албадлага хэрэглэж, эрхшээлдээ оруулдаг, бичлэг, зургийг чинь нийтэд дэлгэнэ гэх мэтээр айлгадаг байна.  Мөн тэд өөрсдийгөө маш сайн нууцалж чаддаг гэж Хурандаа н.Гантулга манай улсад кибер аюулгүй байдлын орчин ямар байгаа, ямар төрлийн гэмт хэргийг цахим орчинд түлхүү үйлдэж  байгааг танилцуулав. Манай улсад 2.9 сая хүн интернэт ашигладаг нь Азид өндөрт тооцогдож байна. Өсвөр насны хүүхдүүдийн 70 хувь нь өдөрт 1-2 цагийг цахимд өнгөрөөдөг. Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан агуулгатай контент хүлээн авчээ.

Мөн хүүхдүүдийн 82 хувь нь зүй бус агуулгатай мессежийг чаатаар уншсан байна. Гэмт этгээдүүд хүүхдүүдэд дэлгэцийн цаанаас бэлгийн харилцаанд орохыг санал болгодог ч хүүхдүүд цахим орчинд ямар эрсдэл байгааг мэддэггүй.

Гэтэл ээж аавуудын 95 хувь нь хүүхдээ хэрхэн эдгээр эрсдэлээс хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байна. Насанд хүрэгчид өөрсдөө нийгмийн сүлжэээг олон цагаар ашигладаг, зохистой хэрэглэж дадаагүй байдаг байна.

Сүүлийн гурван жилд кибер гэмт хэрэг тасралтгүй өссөн байна:

  • 2022 онд 8563
  • 2023 онд 9270

2024 онд 13061 гэмт хэрэг бүртгэжээ. Эдгээрийн 80 хувийг цахим залилан эзэлсэн. 2023 онд цахим залиланд өртөж, мөнгөө алдсан хүмүүсийн хохирол 119 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 208 тэрбумд хүрчээ. Энэ нь бүртгэсэн гэмт хэргийн хохирол бөгөөд цагдаад хандаагүй, бүртгүүлээгүй хохирол ч бий гэнэ.

Share:
626

like

dislike

love

funny

angry

sad

wow