С.Баяр: Би хэзээ ч хариуцлагаас зугтаж байсангүй, хариуцлага хүлээе

Юу л болоод байна даа. Би уг нь хуульч мэргэжилтэй. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц, шүүх хоёр тогтоодог байтал энэ сайд нь тэр хоёрыг орлон өөрөө дүгнэв. Нэгэнт ингэж буй бол Үндсэн хуулийн яг ямар заалтыг зөрчсөн тухай бас хэл. Тэрнээс битүү хатуу "буруутай" гэж олонд түгээн зарлаж буй нь танил технологи шиг санагдана. Үнэхээр буруутай бол би 2008 онд Засгийн газрыг тэргүүлж байснаараа хариуцлага хүлээнэ. Би хэзээ ч хариуцлагаас зугтаж байсангүй. Олны өмнө ил мэтгэлцэх, шүүх дээр уулзахад бэлэн"
хэмээжээ.






