Цагаан сарын амралтыг энэ ондоо багтаан нөхөж ажилла гэлээ

2-р сарын 26, 2025 - 16:33
7 цагийн өмнө
 0  22
Цагаан сарын амралтыг энэ ондоо багтаан нөхөж ажилла гэлээ

Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр таарч байгаа тул Засгийн газрын хуралдаанаас ирэх 7 хоногийн даваа, мягмар, лхагва гарагийг /2025.03.04-06/ амралтын өдөр болгон зохицуулах тогтоолыг баталлаа.

Мөн 2025 ондоо багтаж салбарын онцлогийг харгалзан аль ч үед дээрх ажлын өдрүүдийг нөхөж болохыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болголоо.

Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүд долоо хоногийн амралтын өдөр таарсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлэх, нөхөн амраах зохицуулалтыг 

  • Хөдөлмөрийн тухай хууль, 
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барих бэлтгэл хангахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд даалгав.
Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow