В. Зеленскийг АНУ-тай хийх нэн чухал ашигт малтмалын хэлэлцээрт эргэн орохыг анхаарууллаа

2-р сарын 21, 2025 - 10:28
1 өдрийн өмнө
 0  80
В. Зеленскийг АНУ-тай хийх нэн чухал ашигт малтмалын хэлэлцээрт эргэн орохыг анхаарууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Вашингтон, Киев хоёрын хоорондох хагарал улам гүнзгийрч байгаа энэ үед Украины ерөнхийлөгч Влодимир Зеленскийг АНУ-тай хийх нэн чухал ашигт малтмалын хэлэлцээрт эргэн орохыг анхааруулжээ. Өнөөдрийн байдлаар Америк улс нь Украинаас 500 тэрбум долларын үнэ бүхий байгалийн баялаг ашигт малтмалыг авах гэрээг хийх ажлыг эхлүүлсэн ч Украины талаас удаашруулж байгаа юм. Учир нь лхагва гарагт Киевт ажлын айлчлал хийсэн АНУ-ын тусгай элч болох Кит Келлогтой хийсэн уулзалтын дараагаар ерөнхийлөгч Зеленьский хэвлэлийн хурлаа цуцалсан юм.


  АНУ-ын Украины асуудлаарх тусгай элч Кит Келлог пүрэв гарагт /2025.02.20/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан байна. Гэхдээ АНУ-ын төлөөлөгчдийн гаргасан хүсэлтийн улмаас тэд хамтарч хэвлэлийн бага хурал хийсэнгүй

Албан тушаалаа хүлээн аваад ердөө нэг сар болж байгаа Трамп Украины дайныг түргэн дуусгахаар шахалт үзүүлж эхэллээ. Тэр ОХУ-тай хийсэн анхны уулзалтдаа Европ болон Украины холбоотнуудаа оролцуулалгүй орхисон нь барууныхны санааг зовоогоод буй.


АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс пүрэв гарагт /2025.02.20/ мэдэгдэл хийхдээ Украины дайн дуусахад ойртсон гэж бодож буйгаа илэрхийлж, ОХУ-тай хэлэлцэлгүйгээр дайныг дуусгана гэж байхгүй гэжээ. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтз хэвлэлийн бага хурал хийхдээ Зеленский хэлэлцээний ширээнд хурдан буцаж ирж, АНУ-ыг Украины газрын ховор металлын нөөцийг ашиглах боломж үүсгэх талаар ярилцах хэрэгтэй хэмээсэн байна.

Share:
80

like

dislike

love

funny

angry

sad

wow