Гарц шийдэл олохоосоо илүү БОЛОХГҮЙ БАЙНА гэсэн ТАЙЛБАР хийдэг Засгийн газартай гэдгийг өнөөдөр дахин харлаа

2-р сарын 26, 2025 - 18:07
5 цагийн өмнө
 0  39
Гарц шийдэл олохоосоо илүү БОЛОХГҮЙ БАЙНА  гэсэн ТАЙЛБАР хийдэг Засгийн газартай гэдгийг  өнөөдөр дахин харлаа

Сар шинийн бэлтгэлээ  айл бүр базааж, цагаан сарын богино амралтаа зохицуулан хөдөө орон нутагт байдаг аав, ээжээ рүүгээ  явах нь яваад бараг дуусаж байна. Гэтэл  сар гаруйн турш ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан "Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3 нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- ндаа амраад Даваа гаригт ажилдаа орно. Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй" хэмээн иргэдэд бараг тулгаж шахам хэлсэн.


Амрах хоногуудыг сунгах гарц шийдэл олохоосоо илүү ийн тайлбарлахыг илүүд үзсэн. Харин зарим хуульчид өөрсдийн байр суурийг илэрхийлж, хуулийг зөв хэрэглэхийг сануулж гарц зааж өгсөн. Тухайлбал Шинэ үндсэн хуулийг баталсан БНМАУ-ын АИХ-ын депутат, ҮХЦ-ийн гишүүн асан, хуульч Б.Буяндэлгэр цахим хуудсаараа "Засгийн газар энэ асуудлыг тогтоол гарган "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Цагаан сарын шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой юм"  гэсэн. Ингэснээр заавал хууль өөрчилнө гэж хүлээх биш боломж байгааг хэлж өгснөөр өнөөдрийн энэ шийдвэр гарав.


Хэдийгээр бүх нийтээр амрах баярын өдрийг тогтоохын тулд заавал холбогдох хуульд өөрчлөлт оруулна, гэтэл УИХ-ын чуулган завсарласан гэдэг шалтгаан тавигдаж байсан ч, шийдэж болох байсныг өнөөдөр бид харлаа. Өөрөөр хэлбэл Засгийн газар алсын хараагүй, олон нийт шүүмжилсний дараа л сая ухаарч сэхээрдэг болсныг харуулж буй юм. Нөгөөтэйгүүр Гарц шийдэл олохоосоо илүү БОЛОХГҮЙ БАЙНА  гэсэн ТАЙЛБАР хийдэг Засгийн газартай гэдгийг  өнөөдөр дахин харлаа.

Share:
39

like

dislike

love

funny

angry

sad

wow