Х.Нямбаатар: "Дашваанжил" ХХК-ийн Н.Баатаржав гэж нөхрөөс хохирлыг нэхэмжилж авна
Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр,
"УОК нийслэл рүү шилжүүлсэн. Бид мэргэжлийн экспертүүдтэй ажилласан бөгөөд тэд байрыг хүчитгэж барьж болно гэж хэлсэн. Одоо тендерийг нь зарлаад, гүйцэтгэгчийг нь шалгаруулах гэж байна. Ашиглалтад нэлээн шахуу оруулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ нь нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр хийх ажил биш. "Дашваанжил" ХХК-ийн Н.Баатаржав гэж нөхрөөс хохирлыг нэхэмжилж авна.Н.Баатаржав гэж нөхөр энд тэнд мөнгө төлөөд "Х.Нямбаатар халтиргаагаа цэвэрлээгүйгээс болж дэлбэрэлт үүссэн" гэх мэдээлэл явуулсан. Энэ нөхөр хохирлыг барагдуулах ёстой" гэв.