Нүүрстэй холбоотой тайлан мэдээг устгасан гэх ГЕГ-ын дарга асан Б.Асралт хаана явна вэ?

3-р сарын 21, 2023 - 11:06
2 жил өмнө
 1  302
Нүүрстэй холбоотой тайлан мэдээг устгасан гэх ГЕГ-ын дарга асан Б.Асралт хаана явна вэ?

Нүүрсний хэрэгт холбогдсон улс төрчдөөс  гадна төрийн албан хаагчид, гааль, хилийн хяналтын ажилтнууд албан тушаалаа ашигласан гэдэг нь  аудитын тайлангаар илэрлээ. Нүүрстэй холбоотой  хэрэгтнүүд тайлан мэдээг устгасан нь тогтоогдов. Харин энэ хэргийн эзнээр Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Асралт гэдгийг  хэлэх хүн олон бий. Нүүрсний хэрэг дэгдмэгц ажлаа сайн дураараа хүлээлгэн өгсөн Б.Асралт өнөөдөр ор сураггүй болжээ. Ажлаа өгснийхөө дараа “Түүнийг гадаад гарсан гэсэн мэдээлэл гарч байсан ч тэрбээр “шилэн” гэх Б.Цогтгэрэлтэй таарч “Би гадаад гараагүй” гэсэн бичлэг хийж олон нийтийн цахим сүлжээнд тавьсан байдаг. Түүнээс хойш сураггүй болсон.


 Түүнийг  нүүрстэй холбоотой тайлан мэдээг устгасан гэх дуулиан дэгдлээ.  Б.Асралтыг 11 мянган  автомашины  мэдээллийг  гааль татварын мэдээллийн сангаас устгуулсан гэх мэдээлэл ч яригдаж байна.


Баримтад дурдснаар бол,

”Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2011-2017 оны хооронд Цанхийн зүүн хэсгээс 20.2 сая тонн нүүрс, Цанхийн баруун хэсгээс 2013-2017 оны хооронд 14.6 сая тонн нүүрс олборлосон байдаг. “Говь Хармагтай” ХК 105 рейс, “Би Эс  Тур Транс” ХХК  913 рейс, “СHalco trading Hongkong Co.,ltd 11 рейс,”Нао Хiang Energy” ХХК 130 рейс хийсэн байна. Эдгээр компани нь “Эрдэнэс Тавантолгой”ХК-тай  тээврийн гэрээ  бүртгүүлэлгүй  хулгайгаар нүүрс тээвэрлэжээ.  Нүүрсний гаалын бүрдүүлэлтийг  ГЕГ-ын  улсын  ахлах байцаагч  И.Хишигбаяр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны  уурхайн хяналтын бүсийн  эрхлэгч ах дүү нарын хамт оролцож хуурамч бүрдүүлэлт хийн нүүрс гаргасан нь  аудитын дүгнэлтээр илэрчээ. Эдгээр компаниуд уурхайн амны үнээр буюу 81.6 ам доллар авч, Ганц модны  боомтод 158.6 ам доллараар зарсан аж. Нүүрс  ачилтын мэдээллийн сангаас эдгээр компанийн мэдээлэл бичэлтүүдийг утгасан нь  тогтоогджээ. Б.Хишигбаяр нь  ГЕГ-ын дарга асан Б.Асралтын хүн гэдэг. Б.Асралтыг  УИХ-ын гишүүн Сү. Батболдын хүн гэдэг бөгөөд ковидын үед И-март компанийн бараануудыг ганцхан гаалиар оруулж ирж байсан гэх яриа ч бий. Тэгвэл энэ удаа Сү.Батболдтой  холбоотой багагүй  зүйлс Б.Асралтай холбогдон сөхөгдөж байдаг.  Улсын хилээр өч төчнөөн тонн нүүрс хулгайгаар зөөгдөж байгааг Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт мэдээгүй гэвэл худлаа  болно. Тиймээс ч түүнийг “нүүрсний хулгай”-н хэрэгт гар, бие оролцсон гэж хардах нь зүй юм. 2022 онд 10 машин нүүрс хулгайгаар гарахад Гаалийн дарга хаана явав гэдэг сонирхолтой.

Share:
302

like

dislike

love

funny

angry

sad

wow