ТТТ ХК-д М.Ганбаатар ₮6.8 тэрбумын 42, Ц.Даваацэрэн ₮10 тэрбумын долоон зөрчил илэрчээ

Утааны сонсголын үеэр "Тавантолгой түлш" ХК-д М.Ганбаатарын үед ₮6.8 тэрбумын 42 алдаа зөрчил, Ц.Даваацэрэнгийн үед ₮10 тэрбумын долоон алдаа зөрчил гарчээ.
Гүйцэтгэх захирал М.Ганбаатарын үед,
- 2019 онд 185,7 тэрбум төгрөг батлагдаж, гүйцэтгэл 114 тэрбум төгрөг. Санхүүгийн тайлангаар найман алдаа илэрч, 522 сая төгрөгний зөрчил гарсан.
- 2020 онд батлагдсан төсөв 273,5 тэрбум төгрөг. 232,8 тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн. 2 тэрбум төгрөгний 18 алдаа илэрсэн.
- 2021 онд 216,9 тэрбумын төсөв батлагдаж, 214,8 тэрбумын зарцуулалт хийгдсэн. 4,3 тэрбум төгрөгний 16 алдаа зөрчил илэрсэн.
Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнгийн үед,
- 2022 онд 281,6 тэрбумын төсөв батлагдаж, 325,5 тэрбумыг зарцуулсан. Есөн тэрбум төгрөгийн дөрвөн алдаа зөрчил илэрсэн.
- 2023 онд 285 тэрбумын төсөв батлагдаж, 304,8 тэрбумыг зарцуулсан. 1,1 тэрбум төгрөгийн гурван зөрчил илэрсэн.
"Тавантолгой түлш" ХК-д М.Ганбаатарын үед ₮6.8 тэрбумын 42 алдаа зөрчил, Ц.Даваацэрэнгийн үед ₮10 тэрбумын долоон алдаа зөрчил илэрсэн" байна.






