Н.Учрал: Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлана

2-р сарын 26, 2025 - 14:39
5 цагийн өмнө
 0  8
Н.Учрал: Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлана

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2024 оны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Ингэхдээ И-Монголиа аппликйэшнээр дамжуулан иргэдээс санал асуулга авсан.


22 мянган иргэн “ЭТТ”-н ногдол ашгаа хуримтлалын санд хадгалах сонголт хийсэн байна. Мөн 1000 орчим иргэн агаарын бохирдол, нийслэлийн түгжрэлийг бууруулахад ногдол ашгаа зарцуулах буюу нийгмийн төсөл хөтөлбөрт хандивлах сонголт хийжээ. Хэрэв энэхүү санал асуулгад оролцоогүй бол таны ногдол ашгийг хувийн данс руу нь шууд шилжүүлж байгаа. Засгийн газрын зүгээс хувьцаа эзэмшигчийн хувьд ТУЗ-д ногдол ашгийг улирал тутам хуваарилах саналыг оруулсан. Цаашид ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараах нь зөв шийдэл биш гэж үзэж байгаа. Иймд иргэдийн санал асуулгыг сонсох нь зөв гэж үзэн санал асуулгыг явуулсан. Өнөөдөр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлах сонголтыг хийсэн. Хэрвээ та хүүхдийн мөнгө, бусад халамжаа Хуримтлалын сан руу шилжүүлэх хүсэлтэй бол сонголт хийх боломжтой"


гэв.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow