1072 хувьцааны ногдол ашгийг тарааж эхэлсэнтэй холбоотой Хаан, Хас банкны аппликейшнүүд хоёр цаг орчим гацав

2-р сарын 26, 2025 - 14:57
5 цагийн өмнө
 0  43
1072 хувьцааны ногдол ашгийг тарааж эхэлсэнтэй холбоотой Хаан,  Хас банкны аппликейшнүүд  хоёр цаг орчим гацав

Өнөөдрөөс 1072 хувьцааны ногдол ашгийн 100 мянган төгрөгийг шилжүүлж эхэлсэнтэй холбоотой банкны аппликейшнүүд ачааллаа дийлэхгүй гацаж эхэлжээ. Тухайлбал, иргэдийн ханддаг Хаанбанк, Голомт, Хасбанк зэрэг аппликэйшн нэвтрэх болон гүйлгээ хийх боломжгүй болжээ. Иймд Хаанбанк болон Хасбанкнаас мэдэгдэл гаргасан байна.

Хаанбанкны зүгээс бусад иргэдийг бусад суваг болох Digipay болон АТМ-аар үйлчлүүлэхийг мэдэгдсэн бол Хасбанк 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр маргаашын дотор шилжүүлж дуусгана гэж мэдэгдээд байна. Энэ гацалт хоёр цаг үргэлжилжээ.

Share:
43

like

dislike

love

funny

angry

sad

wow